2009-12-14

Сурталчилгаа байрлуулах мэдээлэл

Манай сайт нь хамтран ажиллагчиддаа дараахь сурталчилгааны боломжуудыг санал болгож байна. Зураг дээр баннэрийн боломжит зайг үзүүлсэн бөгөөд нэг өдөр байрлах үнийг тусгав. Та бидэнтэй хамтран ажилласнаараа Монголын Блогчдын Холбооноос зохион байгуулах хүмүүнлэгийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд оруулсанд тооцож болно.

1. Баннэр-Зурган болон Флаш баннэр байрлуулах нэг өдрийн үнийг зурагт үзүүлэв. Нэг эгнээний 3 баннэрийн зайг нийт өргөнөөр нь 2 баннэрийн үнээр авах боломжтой.
2. Шинэ мэдээнд мэдээ бэлтгэх үнэ 30 т.н-50 т.н. Шинэ мэдээнд байрлуулах үнэ өдөрт 69 т.н
3. Нийтлэгчийг ивээн тэтгэх-Манай сайт нь иргэний сэтгүүл зүйг дэмжих үүднээс хувь хүмүүст мэдээ мэдээлэл нийтлэх боломжийг олгож байгаа юм. Хамгийн олон хандалттай нийтлэгчдээ урамшуулан цалинжуулахаар тэднийг ивээн тэтгэх боломжийг олгож байна. Ивээн тэтгэх доод ханш 20 т.н Таны линк нийтлэлийн дээр байрлана.
4. Линк-Сурталчилгааны линкийг бид туршилтаар нэвтрүүлж байна. Вэбийн (J1, J2, J3) хэсгүүдэд байрласан байгаа. Зарим үед зурган баннэруудаас илүү үр ашигтай тай байдаг. Үнэ нь ердөө19 т.н
5. Багц-Сурталчилгааны багц үйлчилгээг бид нэвтрүүлж байна. Сайтын бүх төрлийн сурталчилгаанд тодорхой давтамжтайгаар хамрагдаж хямд (бөөний) үнээр үйлчлүүлэх боломжтой. Төлбөрийг төлөвлөгөөнд тулгуурлан тохиролцож тогтооно.
6. Лого нэгтгэх-Вэбийн толгойн лого дээр сурталчлагдах байгууллага, бүтээгдэхүүний логог хамтатгаж оруулах. 1 өдөрт 199 т.н
7. Видео мэдээ-Сурталчилгааны видео роликийг 29 т.н үнэтэйгээр байрлуулна.

1 т.н (төлбөрийн нэгж) нь тухайн өдрийн Монгол Банкнаас тогтоосон 1 ам.долларын ханштай тэнцүү байна.
Дансны дугаар: Голомт Банк, төгрөгийн 1905000494

Хамтран ажиллах талаар

www.monkey.mn нь иргэний сэтгүүл зүйг дэмжиж гишүүдийнхээ илгээсэн төрөл бүрийн мэдээ мэдээлэл, блог нийтлэлүүд, видео материалуудыг агуулсан чөлөөт индэр байхдаа “Монголын Блогчдын Холбоо”-ны хүмүүнлэг, иргэний үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна.

"Монголын Блогчдын Холбоо" нь Монгол хүний ухамсар оюуныг хөгжүүлэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг чухалчилдаг тул энэ чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллахыг хүссэн албан байгууллага хувь хүмүүст манай үүд хаалга нээлттэй байх болно.
"Монки Контент" ХХК нь мэдээллийн технологи, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан билээ. Бидэнтэй дээрхи чиглэлээр хамтарч ажиллахыг хүсвэл хамтарч ажиллах саналаа доорхи хаягаар ирүүлнэ үү.

  • contact@monkey.mn
  • 976-99063058, 976-95608588, 976-11-312638


“Монки Контент” ХХК

Үйлчилгээний нөхцөл

www.monkey.mn сайт нь (Цаашид Монки.мн гэнэ) олон нийтийн мэдээлэл солилцох "Гүүр"-ийн үүрэг гүйцэтгэх тул харилцааны зохицуулалт хийх зорилгоор сайтын дүрэм, дагаж мөрдөх журам үйлдсэн билээ. Доорхи журамтай танилцана уу.

  • Монки.мн сайтын гишүүн болохын тулд шинэ хэрэглэгчийн бүртгэлд шаардлагатай мэдээлэл, электрон шуудангийнхаа болон блогийн хаяг, түүнд харгалзах нууц үг зэргийг үнэн зөвөөр үүсгэж дуурайлган бичих кодыг бичин идэвхижүүлнэ.
  • Гишүүн нь Монки.мн сайтад бүртгүүлсэн өөрийн тухай мэдээллийг үнэн зөв байлгаж бодит мэдээллийн өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй.
  • Гишүүний электрон шуудан болон блогийн хаяг, нууц үг, түүнтэй холбогдох нууцлалыг гишүүн өөрөө хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдэлд та эзэн болох тул туйлын анхааралтай байж хэрэглэгчийн нэр нууц үгээ нууцалж хэрэглэснийхээ дараа бүртгэлээ хааж байна уу. Таны бүртгэлийг хэн нэгэн хэрэглэсэн байж болох сэжиг илэрвэл бидэнд яаралтай мэдэгдэнэ үү.
  • Гишүүний бүртгүүлэхдээ оруулсан мэдээлэл худлаа байх, мэдээллийн худлаа гэдгийг бодитоор сэжиглэвэл эсхүл эл мэдээлэл ямар нэгэн хор хохирол учруулж болзошгүй нь тогтоогдвол Монки.мн сайт нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээ татгалзах эрхтэй.
  • Гишүүний бүртгүүлэхдээ оруулсан мэдээлэл худлаа байх, мэдээллийн худлаа гэдгийг бодитоор сэжиглэвэл эсхүл эл мэдээлэл ямар нэгэн хор хохирол учруулж болзошгүй нь тогтоогдвол Монки.мн сайт нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээ татгалзах эрхтэй.
  • Гишүүн нь бусдын эрх ашгийг хүндэтгэж соёлтой боловсон үйлчлүүлнэ.
  • Гишүүн нь Монки.мн сайтын гишүүний эрхийг ашиглан хийсэн өөрийн бүхий л үйлдэлдээ хариуцлага хүлээнэ.
  • Монки.мн сайт нь гишүүний өмнөөс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд гишүүний оруулсан мэдээлэлийн үнэн зөв байдлыг хариуцахгүй болно.
  • Гишүүн гуравдагч этгээдэд болон Монки.мн сүлжээнд учруулсан ямар нэгэн хохиролыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулна.
  • Монки.мн сайтын гишүүн гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд бид тухайн үйлдэлийн таслан зогсоох эрхтэй ч энэ нь заавал гүйцэтгэх үүрэг биш болно.
  • Гишүүн нь Монки.мн сайтыг болон сайтын нэрийг ашиглан хууль бус үйлдэл ба эс үйлдэлийг үйлдэхгүй, гэмт хэргийн ямар нэгэн хэрэгсэл болгон ашиглахгүй.
  • Шаардлагатай тохиолдолд Монки.мн сайтын гишүүний холбогдох мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгнө.
  • Монки.мн сайт нь давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үүсэж болох эрсдэлийн хариуцлагыг хүлээхгүй.
  • Монки.мн сайт нь үзүүлж байгаа үйлчилгээгээ бүхлээр буюу хэсэгчлэн ямар нэгэн байдлаар анхааруулгатай болон анхааруулгагүйгээр өөрчлөх эрхтэй.
  • Гишүүн нь зөвшөөрөгдсөнөөс бусад үйлчилгээг, түүний аль нэг хэсгийг дахин зарах, ашиг олох зорилгоор ашиглах эрхгүй.
  • Үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж, худалдааны тэмдэг, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглах хориотой.
  • Гишүүн нь манай үйлчилгээг зориулалтын бус зүйлд ашиглах, хууль бус зүйл, улс төрийн сурталчилгаа, айлган сүрдүүлэх, аллага хүчирхийллийг дэмжих, бусдын нэр хүнд хувийн нууцад халдах, ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох, хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх, зохиогчийн эрх зөрчих, зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор спам и-мэйл илгээх, бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх, санаатай болон санамсаргүйгээр бүхий л шатны хууль дүрмийг зөрчих зэрэгт ашиглахыг хориглоно. Дээрхи зөвшөөрөгдөөгүй үйлдлүүд болон хуульд харшлах бусад нөхцөлд www.monkey.mn тухайн гишүүний эрхийг хасах, үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй бөгөөд тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хууль хяналтын байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд шилжүүлэх эрхтэй.
  • Нэг мэдээлэл олон дахин оруулах оролдого хийхийг хориглоно.
  • Гишүүн нийтлэгч нь зөвшөөрөгдсөнөөс бусад байдлаар ямар нэгэн сурталчилгаа нийтлэхийг хориглоно.
  • Монки.мн сайт нь цаашид шинээр нэмэгдэх үйлчилгээндээ таныг автоматаар хамруулна.
  • Шинээр нэвтрэх үйлчилгээнүүд маань энэ үйлчилгээний нөхцөлд хамрагдах бөгөөд мөн тусдаа үйлчилгээний нөхцөлтэй байж болно.
  • Монки.мн сайтаар үйлчлүүлэх явцад тань тус сайтын хэрэглэгч, түншүүдийн төлбөрт сурталчилгаанд энэхүү үйлчилгээний нөхцөл хамаарахгүй бөгөөд тухайн сурталчилагч болон гишүүн таны хоорондох харилцаанд Монки.мн хариуцлага хүлээхгүй.
  • Монки.мн сайтын үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд гишүүний эрхийг түтгэлзүүлнэ. Эдгээр үйлчилгээний нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдол илэрвэл contact@monkey.mn хаягаар яаралтай мэдэгдэнэ үү.

Монки Контент ХХК

Бидний тухай

“Монки Контент” ХХК

“Монки Контент” ХХК нь Программ хангамж, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан.

Манай компани нь хамгийн анхны ажлаа www.MonKey.mn хэмээх иргэний сэтгүүл зүйг дэмжигч, блог мэдээллийн портал вэб сайтаа та бүхэндээ өргөн барьсанаар эхлүүлж байна.

Монки.мн сайтын тухай

Мэдээллийн эрин үед дэлхийн хаана амьдарч байгаагаас үл хамааран нийгэмд дуу хоолойгоо хүргэх, найзлан нөхөрлөх, уйтгар ганцаардлаас ангижирч нийгэмших бодит бололцоог “Web 2.0” буюу “Блог” хэмээх интернэтийн технологи олгодог.

Тус цахим хуудас маань иргэний сэтгүүл зүйг дэмжиж гишүүдийнхээ илгээсэн төрөл бүрийн мэдээ мэдээлэл, блог нийтлэлүүд, видео материалуудыг агуулсан чөлөөт индэр байхдаа “Монголын Блогчдын Холбоо”-ны хүмүүнлэг, иргэний үйл ажиллагааг дэмжиж ажиллах юм.

Манай сайт нь үйл ажиллагаанаасаа олсон цэвэр ашгийн 3-30%-ийг Монголын Блогчдын Холбооноос зохион байгуулах төрөл бүрийн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулах тул таны оролцоо дан ганц бизнесийн зорилгоор бус хүмүүнлэгийн болон, байгаль орчныг хамгаалах үйлсэд зориулагдан, хойч ирээдүйдээ оруулах таны хөрөнгө оруулалт болно гэдэг бүү эргэлзээрэй.

Манай сайт нь нийт дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчууд болон Монгол блогчиддоо олон нийтэд өөрийгээ болон нийтлэлүүдээ таниулах, өөрсөдийн дуу хоолойгоо нийгэмдээ ямар ч үнэ төлбөргүй хүргэх шинэ боломж бололцоог бүрдүүлж байгаадаа баяртай байна.

Таны нийтлэл Монгол хүн бүрийн ухамсар сэтгэхүйд мэргэнээр нөлөөлнө гэдэгт итгэж байна.

Манай сайт нь дараах хэсгүүдээс бүрдэж байна.

1. Эх орондоо байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Монголчууддаа мэдээ мэдээллээ солилцох боломжийг олгож иргэний сэтгүүл зүйг дэмжих үүднээс мэдээний хэсгийг ажиллуулж байна.

Энэ цонхонд манай сайтын гишүүдийн оруулсан мэдээ харагдах бөгөөд эхний багананд нийтэлсэн цаг хугацааны хувьд хамгийн сүүлийн 3 мэдээ ашигласан зургийн хамт нийтлэгдэнэ. Өмнө нь нийтлэгдсэн мэдээнүүд туслах цонхонд гарчиг ашигласан зураг болон нийтлэгчийн нэр, мэдээний ангилал нийтлэсэн цаг хугацааны хамт үзэгдэнэ.

Мэдээ нийтлэх эрхээ манай сайтад анхлан бүртгүүлэхдээ идэвхижүүлэн мэйлэнд тань илгээсэн баталгаажуулах линкийг ажиллуулсанаар “TheMonkeyPost”-ын албан ёсны нийтлэгч болно.

2. Бид сайтдаа уншигчдын таашаалд хамгийн ихээр нийцсэн шилдэг бичлэгүүдийг “Топ блог” буландаа дэлгэн үзүүлж байна.

Энэ буланд хамгийн ихээр хандалт хийгдсэн болон өндөр оноо хуримтлуулсан нийтлэлүүд ашигласан зурагтайгаа ээлжлэн солигдох байдлаар бичлэгийн нэр эхний үгс, блогийн хаяг, блог сайтын таних тэмдэгийн хамт үзэгдэнэ.

Таны блог нийтлэлийн хандалт болон үнэлгээнээс шалтгаалж тус буланд автоматаар сонгогдон харагдана.

3. Шинээр бичлэг нэмэгдсэн блогуудыг автоматаар дуудан үзүүлэх булан.

Таны блогтоо нийтлэсэн шинэ нийтлэл www.monkey.mn-д бүртгүүлэхдээ хийсэн мэдээллийн дагуу автоматаар илрүүлэн шинэ блогууд буланд харуулна.

Бид удахгүй өөр олон сонирхолтой ажлуудыг хийж та бүхэндээ өргөн барих болно.

"Монки Контент" ХХК