2009-12-14

Үйлчилгээний нөхцөл

www.monkey.mn сайт нь (Цаашид Монки.мн гэнэ) олон нийтийн мэдээлэл солилцох "Гүүр"-ийн үүрэг гүйцэтгэх тул харилцааны зохицуулалт хийх зорилгоор сайтын дүрэм, дагаж мөрдөх журам үйлдсэн билээ. Доорхи журамтай танилцана уу.

  • Монки.мн сайтын гишүүн болохын тулд шинэ хэрэглэгчийн бүртгэлд шаардлагатай мэдээлэл, электрон шуудангийнхаа болон блогийн хаяг, түүнд харгалзах нууц үг зэргийг үнэн зөвөөр үүсгэж дуурайлган бичих кодыг бичин идэвхижүүлнэ.
  • Гишүүн нь Монки.мн сайтад бүртгүүлсэн өөрийн тухай мэдээллийг үнэн зөв байлгаж бодит мэдээллийн өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй.
  • Гишүүний электрон шуудан болон блогийн хаяг, нууц үг, түүнтэй холбогдох нууцлалыг гишүүн өөрөө хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдэлд та эзэн болох тул туйлын анхааралтай байж хэрэглэгчийн нэр нууц үгээ нууцалж хэрэглэснийхээ дараа бүртгэлээ хааж байна уу. Таны бүртгэлийг хэн нэгэн хэрэглэсэн байж болох сэжиг илэрвэл бидэнд яаралтай мэдэгдэнэ үү.
  • Гишүүний бүртгүүлэхдээ оруулсан мэдээлэл худлаа байх, мэдээллийн худлаа гэдгийг бодитоор сэжиглэвэл эсхүл эл мэдээлэл ямар нэгэн хор хохирол учруулж болзошгүй нь тогтоогдвол Монки.мн сайт нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээ татгалзах эрхтэй.
  • Гишүүний бүртгүүлэхдээ оруулсан мэдээлэл худлаа байх, мэдээллийн худлаа гэдгийг бодитоор сэжиглэвэл эсхүл эл мэдээлэл ямар нэгэн хор хохирол учруулж болзошгүй нь тогтоогдвол Монки.мн сайт нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээ татгалзах эрхтэй.
  • Гишүүн нь бусдын эрх ашгийг хүндэтгэж соёлтой боловсон үйлчлүүлнэ.
  • Гишүүн нь Монки.мн сайтын гишүүний эрхийг ашиглан хийсэн өөрийн бүхий л үйлдэлдээ хариуцлага хүлээнэ.
  • Монки.мн сайт нь гишүүний өмнөөс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд гишүүний оруулсан мэдээлэлийн үнэн зөв байдлыг хариуцахгүй болно.
  • Гишүүн гуравдагч этгээдэд болон Монки.мн сүлжээнд учруулсан ямар нэгэн хохиролыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулна.
  • Монки.мн сайтын гишүүн гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд бид тухайн үйлдэлийн таслан зогсоох эрхтэй ч энэ нь заавал гүйцэтгэх үүрэг биш болно.
  • Гишүүн нь Монки.мн сайтыг болон сайтын нэрийг ашиглан хууль бус үйлдэл ба эс үйлдэлийг үйлдэхгүй, гэмт хэргийн ямар нэгэн хэрэгсэл болгон ашиглахгүй.
  • Шаардлагатай тохиолдолд Монки.мн сайтын гишүүний холбогдох мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгнө.
  • Монки.мн сайт нь давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үүсэж болох эрсдэлийн хариуцлагыг хүлээхгүй.
  • Монки.мн сайт нь үзүүлж байгаа үйлчилгээгээ бүхлээр буюу хэсэгчлэн ямар нэгэн байдлаар анхааруулгатай болон анхааруулгагүйгээр өөрчлөх эрхтэй.
  • Гишүүн нь зөвшөөрөгдсөнөөс бусад үйлчилгээг, түүний аль нэг хэсгийг дахин зарах, ашиг олох зорилгоор ашиглах эрхгүй.
  • Үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж, худалдааны тэмдэг, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглах хориотой.
  • Гишүүн нь манай үйлчилгээг зориулалтын бус зүйлд ашиглах, хууль бус зүйл, улс төрийн сурталчилгаа, айлган сүрдүүлэх, аллага хүчирхийллийг дэмжих, бусдын нэр хүнд хувийн нууцад халдах, ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох, хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх, зохиогчийн эрх зөрчих, зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор спам и-мэйл илгээх, бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх, санаатай болон санамсаргүйгээр бүхий л шатны хууль дүрмийг зөрчих зэрэгт ашиглахыг хориглоно. Дээрхи зөвшөөрөгдөөгүй үйлдлүүд болон хуульд харшлах бусад нөхцөлд www.monkey.mn тухайн гишүүний эрхийг хасах, үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй бөгөөд тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хууль хяналтын байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд шилжүүлэх эрхтэй.
  • Нэг мэдээлэл олон дахин оруулах оролдого хийхийг хориглоно.
  • Гишүүн нийтлэгч нь зөвшөөрөгдсөнөөс бусад байдлаар ямар нэгэн сурталчилгаа нийтлэхийг хориглоно.
  • Монки.мн сайт нь цаашид шинээр нэмэгдэх үйлчилгээндээ таныг автоматаар хамруулна.
  • Шинээр нэвтрэх үйлчилгээнүүд маань энэ үйлчилгээний нөхцөлд хамрагдах бөгөөд мөн тусдаа үйлчилгээний нөхцөлтэй байж болно.
  • Монки.мн сайтаар үйлчлүүлэх явцад тань тус сайтын хэрэглэгч, түншүүдийн төлбөрт сурталчилгаанд энэхүү үйлчилгээний нөхцөл хамаарахгүй бөгөөд тухайн сурталчилагч болон гишүүн таны хоорондох харилцаанд Монки.мн хариуцлага хүлээхгүй.
  • Монки.мн сайтын үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд гишүүний эрхийг түтгэлзүүлнэ. Эдгээр үйлчилгээний нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдол илэрвэл contact@monkey.mn хаягаар яаралтай мэдэгдэнэ үү.

Монки Контент ХХК

0 Сэтгэгдлүүд:

Post a Comment